Цахим айлбар
- Бүгд
- А
- Б
- В
- Г
- Д
- Е
- Ё
- Ж
- З
- И
- К
- Л
- М
- Н
- О
- Ө
- П
- Р
- С
- Т
- У
- Ү
- Ф
- Х
- Ц
- Ч
- Ш
- Э
- Ю
- Я
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон аливаа гарз, гал усны аюул, гай зэтгэр, өвчин зовлон зэргээс гэтэлгэхийн тухайд айлтгуулна. Насны буян арвитгах, барцад саад арилгах
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон аливаа гарз, гал, усны аюул, гай зэтгэр, өвчин зовлон зэргээс гэтэлгэхийн тухайд айлтгуулна. Насны буян арвитгах, барцад саад арилгах
Диваажин буюу Энхжингийн оронд заларч буй Авид бурханыг асар арилсан номын лагшингийн агаараас урин залаад мөргөл тэргүүтэн долоон гишүүнт тахилыг дэлгэрэнгүй өргөн баясгаж, энэхүү ертөнцийн арилсан оронд төрөхийн залбирал, даатгал, ерөөл, зориулгыг үйлдэж байгаа хурал номын зан үйл юм. Ялангуяа насан өөд бологчдын хойдын буянд айлтгах /Уг хурлыг хуруулахдаа бүтэн өдрөөр өглөгийн эзэн болж хуруулж болно/
Эд хөрөнгө, хишиг буяныг дуудан оршоох, элбэг дэлбэг байлгах
Жигжид /Ямандаг/, Очирваань, Гомбо, Гонгор, Чойжоо, Лхам, Намсрай, Жамсран /Улаан сахиус/, Шалши, Цанба зэрэг ядам, сахиусуудыг урин залж мөргөл тэргүүтэн долоон гишүүнт тахилыг дэлгэрэнгүй өргөн баясгаж аврал ивээлд нь багтсанаар барцад саадыг арилгах, санасан ажил, үйлсийг бүтээх аврал заслын тахилгын хурал болой. (Арван хангал сахиусыг нэг дор тахиулна хэмээвээс сар бүрийн хуучдын 29-нд хурдаг бөгөөд энэ хурлыг бүтэн өдрийн өглөгийн эзэн болж хуруулж болно)
Идээ ундаа, хувцас өмсгөл, хүүр үхээр зэргийн бузар түйтгэрийг арилгах
Аян замыг өлзий өгөөмөрт , замын барцад арилгах
Ловон Бадамжунай гэгээний олон төрлийн түүх цадиг, эрдэм үйлсийг үзүүлсэн ном болно. Тэрээр хэн намайг дурсан санана, би түүнийг өөрийн хүчээр сахин хамгаална хэмээн айлдсан байдаг. Иймд тус номыг дуурсгаснаар элдэв гай барцдыг зайлуулах, айл гэрийн ноён нурууг тэгшитгэх
Базарсад бурханы үүднээс бие, хэл, сэтгэлийн хилэнц нүгэл, бузар дэвийг арилгах, мэнгэний засал
Үр хүүхдийг нялхсын ад тэргүүтэй гай тотгороос сахих, хамгаалах болон таван хошуу малыг элдэв өвчин зовлон, гарз хорогдол, хулгай дээрэм, араатан амьтны аюулаас сахих
захиална уу!
